МУУГЗ, "Пентатоник" наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд" уран бүтээлийн тайлан тоглолт 17 дахь жилдээ үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна.
Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах "Миний дуунууд-2015" тоглолт энэ сарын 22-24-ний өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулагдахаар ийнхүү товоо зарлалаа.
Тоглолтонд, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ, Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог, Ахмадын золбоо хамтлаг, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, ОХУ-ын дуучин Чингис Раднаев, Влада Комлева, ӨМӨЗО-ны дуучин Цэцэгмаа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэг, дуучин Э.Төрмандах, дуучин Б.Жавхлантөгс, "Мотив" хамтлагийн дуучин Ганбаатар, дуучин Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, Очгэрэл, "S4" хамтлаг, Universe Best Songs наадмын 2015 оны гранпри шагналт Б.Билгүүн болон "Хувьсал" продакшны бүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр тус тус оролцох аж.
Ж.ӨӨДЛӨН
Эх сурвалж: www.mminfo.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment