Monday, October 12, 2015

Нобелийн эзэн Э.Дитон гэж хэн бэ?

Альфред Нобелийн дурсгалд зориулан Шведийн Улсын банкны бий болгосон эдийн засгийн 2015 оны шагналыг  эдийн засагч Энгус Дитонд хэрэглээний салбарын судалгааных нь төлөө олголоо.

Энэ тухай Шведийн хаантны шинжлэх ухааны академийн дэргэдэх Нобелийн хороо аравдугаар сарын 12-нд зарлав.

ЭнгусДитоннь англи-америк гаралтай эдийн засагч бөгөөд В.Вильсоны сургууль болон Принстоны их сургуулийн эдийн засгийн факультетийн эдийн засаг, олон улсын харилцааны профессор юм.

Тэрбээр 2009 оноосАмерикийн эдийн засгийн эвслийн ерөнхийлөгч, 2004-2005 онд уг эвслийн дэд ерөнхийлөгч,  1997-2000 онд гүйцэтгэх хорооных нь гишүүнээр ажиллаж байжээ. Дитон нь Америкийн гүн ухааны нийгэмлэгийн гишүүнээр 2014 онд сонгогджээ

Мөн тэрбээр Америкийн урлаг, шинжлэх ухааны академийн гишүүн (1992 оноос), Британийн академийн сурвалжлагч гишүүн (2001), Эдинбургийн хаантны нийгэмлэгийн сурвалжлагч гишүүн (2010) юм.

Дитон 2010 оны есдүгээр сард нобельийн шагналт Израилийн сэтгэл зүйч Даниэль Канеманы хамт нэгэн судалгааг  нийтлүүлсэн бөгөөд уг судалгаанд  хэрэв цалин жилдээ 75 мянган ам.доллараас (сард $6250) бага бол мөнгө нь аз жаргал авчирдаг талаар өгүүлжээ.

Энэ дүгнэлтийг  тэд Gallupкомпанийн 2008–2009 онуудад 450 мянган америк иргэний дунд явуулсан олон нийтийн санал асуулга дээр тулгуурлан гаргажээ. Жилдээ 75 мянган доллараас бага цалинтай хүмүүс цалин нь нэмэгдэх бүрт баярладаг нь тэднийг аз жаргалтай болгодог гэнэ.

Үүнээс өндөр цалин, хөлстэй хүмүүсийн хувьд мөнгө нь өдөр тутмын аз жаргалын эх булаг байхаа болдог байна.

Ядуурлыг бууруулах, амжиргааг дээшлүүлэх эдийн засгийн бодлогыг боловсруулахдаа эхний ээлжинд хувь хүний хэрэглээний  төвшний зарчмыг  ойлгох хэрэгтэй гэсэн дүгнэлтийг тэд хийсэн юм.

Нийтэд алдаршуулсан Дитоны анхны бүтээл нь "Almost Ideal Demand System" (AIDS) бөгөөд түүнийг Жон Меллбауртай хамтран бичээд 1980 онд хэвлүүлжээ. Энэ номондоо зохиогчид нь хэрэглээний эрэлт ба түүний олон талаас нь харуулсан байна.

Хэрэглээ нь хэтэрхий нэгэн хэвийн бөгөөд ашгийн өөрчлөлт гарсан ч хангалтайгаар хувирдаггүй гэсэн "ханамал байдлын" тухай "Дитоны парадокс" гэдэг томъёоллоо Дитон бий болгосон юм.

Дитон нь ядуу ба баян айл өрхийн  хэрэглээний онцлогийг судалдаг хүн юм.

Шведийн Нобелийн хорооны мэдээнд, аливаа хэрэглэгчийн сонголтын механизмыг ойлгох нь  нийгмийн цэцэглэлт, ядуурлыг бууруулахад тус дэмтэй эдийн засгийн бодлогыг явуулахад туслана гэж  тэмдэглэжээ.

Энгус Дитон 1945 оны аравдугаар сарын 19-нд Британийн Шотландын нийслэл Эдинбург хотод төржээ. Феттисийн хувийн коллежийг дүүргээд Бакалавр,  магистр, докторын зэргийг Кембрижийн их сургуульд хамгаалжээ. Кембрижийн дараа Брисстолын их сургуульд ажиллаж байгаад 1983 онд Принстоны их сургуульд  шилжин АНУ-д очин суурьшжээ.

Дитоны үндсэн бүтээлүүд:

  • "Эдийн засаг ба хэрэглээний байдал" (Economics and Consumer Behavior),

  • "Хэрэглээг ойлгох нь" (Understanding Consumption),

  • "Гэрийн аж ахуйн судалгааны дүн шинжилгээ" (The Analysis of Household Surveys: A Microeconometric Approach to Development Policy),

  • "The Great Indian Poverty Debate",

  • "Их гүйлт: баялаг, эрүүл мэнд ба тэгш бусын үүсэл" (The Great Escape: Health, Wealth, and the Origins of Inequality).

Шагналын түүх

Эдийн засгийн шагналыг 1968 онд Шведийн банк бий болгосон бөгөөд  албан ёсоор бол Нобелийн  шагнал гэж тооцогддогүй. Учир нь АльфредНобель өөрийн гэрээслэлд эдийн засгийн талаар дурдаагүй юм.  

1969 оноос хойш эдийн засгийн 45 шагнал гардуулагдсан бөгөөд тэдний 22-ыг нь нэг хүний бүтээлд, 17-г нь хоёр хүний бүтээлд, зургааг нь гурван хүний бүтээлд олгож байжээ. Ийнхүү өнөөгийн байдлаар нийт 74 эдийн засагч уг шагналыг гардаж аваад байгаа билээ.

Шагналыг бий болгосон цагаас эхлээд түүний талаар олон тооны маргаан өрнөж байлаа. Өнөөг хүртэл олон  хүн эдийн засгийн онолыг шинжлэх ухаан гэж үзэхгүй байгаа юм. Гэхдээ энэ салбарын ололтуудыг үнэлээд барамгүй. Жишээлбэл, РобертМанделл янз бүрийн улс орнуудын нэгдмэл валютын давуу талыг үндэслэсэн нь хожим түүнийг "евро мөнгөний эцэг" гэж нэрүүлсэн байгаа.

Бас нэг жишээг дурдахад, энэ шагналыг хүртсэн Зөвлөлтийн цорын ганц эрдэмтэн Леонид Канторовичийн "Нөөцийн хувиарлалтын онол"-ыг одоо олон үйлдвэрлэлд ашиглаж байна. 

2004 оны шагналыг нь авч байсан Эдвард Прескоттын судалгаанд Европын холбооны өрийн асуудлууд боловсорч буйг 2000-аад онуудын эхээр өгүүлж байлаа.

"Алдартай биш" нэр дэвшигчдийг  шалгаруулдаг дуулиан  сүүлийн үед Нобелийн хороог шүүмжлэхэд хүргэн эдийн засгийн салбарын шагнал нь дэлхийн ач холбогдлоо алдах болсон гэж хэлдэг.

Далаад онуудын шагналуудад  бараг тэр чигтээ "домогтнууд" байлаа. 2000-аад ону шагналуудад нэр алдартнуудаас зөвхөн Жозеф Стиглиц, Пол Кругман  хоёр л байгаа гэж болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment