Monday, October 12, 2015

1000 төгрөгөөр 5500 хүүхдийн эрүүл мэндийг авръя

1000 төгрөгөөр 5500 хүүхдийн эрүүл мэндийг авръя

"25-р суваг" телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн эмчилгээнд нэн шаардлагатай хоёр тоног төхөөрөмжийг авч өгөх зорилгоор "1000 төгрөг" төслийг эхлүүлжээ. Эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагагүй санамсаргүй үйлдлийн золиос болж түлэгдсэн хүүхдүүдийн эмчилгээнд хэрэглэх тоног төхөөмжид зориулах хандивын аян аравдугаар сарын 12-19-ныг дуустал үргэлжилнэ. Улмаар мянган төгрөг төслөөр цугларсан мөнгөөр арьс зүсэгч автомат төхөөрөмж, хиймэл арьс болон донор арьсыг хадгалдаг хөргөгчийг дагалдах хэрэгслийн хамт авч өгөх юм байна. Мөн хандивын мөнгөний тодорхой хувиар эхний ээлжинд хэрэглэх хиймэл арьсны нөөцийг худалдан авах аж.

Монголд нэг жилд 7000 орчим хүн түлэгддэгийн 80 хувь нь буюу 5500 орчим нь 0-3 насны хүүхдүүд байдаг гэнэ. Эдгээрээс жилд 70 гаруй нь амиа алдаж, бусад нь насан туршийн сорвитой үлдэж, тахир дутуу болдог гэсэн харамсалтай баримтыг түлэнхийн эмч нар ярьдаг.

Солонгос, Хятадад хиймэл арьс 1 см куб нь 100 орчим ам.долларын үнэтэй байдаг бөгөөд манай улсад байдаггүй. Тиймээс хиймэл арьс суулгах хагалгаанд 150-400 сая төгрөгөөр ордог байна. Арьс зүсэгч автомат төхөөрөмж, дагалдах ир, хиймэл болон донор арьс хадгалах төхөөрөмж, эхний нөөц хиймэл арьсны хамт нийлээд 110 сая төгрөг болох юм. Тиймээс та бүхэн бяцхан үрсийн төлөө халаасан дахь МЯНГАН төгрөгөө хандивлаарай.


Хандивын данс:

Хаан банк: 5077353961
Голомт банк: 3305102570
ХХБ: 452587362
Төрийн банк: 106900461020
Харилцах утас: 88116238
Хүлээн авагчийн нэр: А.Намуужин

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment