Saturday, August 29, 2015

Бээжин хотод хэвлэлийн төв нээгдэв

Бээжин хотноо баярын арга хэмжээний хэвлэлийн төв энэ долоо хоногийн эхээр нээгдсэн байна. Сэтгүүлчид ажиллах бүхий л нөхцлийг тэнд бий болгожээ. Чөлөөлөх дайны баярын бүхий л арга хэмжээнд гадны сэтгүүлчид оролцож, сурвалжилж болно. Хэвлэлийн төвийн сайтад бүх л хэрэгтэй мэдээлэл тавигдсан байна.

Мөн хэвлэлийн төв нь арга хэмжээг сурталчлах гадаадын хэвлэл мэдээлийн төлөөлөгч нарын хүсэлтийг бүртгэх гэнэ. Баасан гаригаас эхлэн төвийн  зохион байгуулах хорооны  гишүүд парадын талын мэдээлэлийг өгч  эхэлжээ.

Есдүгээр сарын 3-ны цэргийн парадад бэлтгэх хэвлэлийн төвийн дарга Чай Хуэйшэн "Өнөөгийн байдлаар бид 3700 сэтгүүлчдийн хүсэлтийг аваад байгаагийн 1500 гаруй нь гадаадын 400 хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид юм. Баярын арга хэмжээний үеэр бид зургаан хэвлэлийн бага хурал, зургаан бүлэг ярилцлага зохион байгуулахаар төлөвлөсөн.  Оройн чөлөөт цагаар бид сэтгүүлчдэд зориулсан театрын арга хэмжээг зохион байгуулна" гэж  хэллээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment