Египетийн шүүх аль-Жазеера телевизийн гурван сэтгүүлчдийг 7-10 жил шоронд хорих ялаар шийтгэлээ. Тэднийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, Египет улсын эсрэг материал нийтэлсэн хэрэгт буруутгасан байна. Аль-Жазеера телевизийн сэтгүүлчээр ажилдаг Канадын иргэн Мохаммед Фахми, Египетийн Бахер Мохаммед, Австралийн Петер Гресте нарыг өнгөрсөн онд баривчилсан юм. Харин гадны иргэншилтэй хоёр сэтгүүлчийг өнгөрсөн хоёрдугаар сард батлан даалтад суллаад байв. Египетийн шүүхээс Бахер Мохаммедийг галт зэвсэг эзэмшиж байсан хэргээр нэмж зургаан сар шоронд хорих ял оноосон аж.
Аль-Жазеера сувгийн сэтгүүлчдийг хорих ялаар шийтгэсэнд Барууны эрх баригчид шүүмжлэлтэй хандаж, арми төрийн эрхийг гартаа авснаас хойш Египетэд хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ. Нью-Йоркт төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах байгууллагаас мэдээлснээр Египед 18 сэтгүүлч шоронд хорих ял эдэлж буй гэнэ.
Египетийн арми анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суудлаас буулгаж, түүний "Мусульман ахан дүүс" хөдөлгөөнийг засгийн эрхээс зайлуулсныхаа дараа "террорист байгууллагаар" зарласан билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment