Sunday, August 30, 2015

СэлэнгэПресс эхний шатаа төвөггүй давлаа

СэлэнгэПресс эхний шатаа төвөггүй давлаа

18 минутын өмнө

Монголын хөлбөмбөгийн лигийн хүчирхэг багуудын нэг СэлэнгэПресс өнөөдөр "Холбооны Цом" тэмцээний хүрээнд "Шарын Гол" багтай өрсөлдлөө. Энэ тоглолтонд нийтдээ 10 гоол орсон бөгөөд Шарын гол 4 гоол оруулсан. Гэхдээ нэг нь өөрийн хамгаалагчийн биенээс орноос авто гоол байлаа. Эхлээд "СэлэнгэПресс" багийн шилдэг довтлогч Г.Төгсбаяр 9 дэхь минутанд гоолдсон бөгөөд 21 дэх минутанд Шарын Гол багаас Б.Мөнгөнсүх гоол оруулсанаар тооны харьцааг тэнцүүлсэн.

Харин хашир туршлагтай хамгаалагч Д.Лхүмбэнгарав үүнээс төд удалгүй багтаа тэргүүллийг авчирсан бөгөөд Мөнх-Эрдэнийн авто гоол ч эхний хагасын төгсгөлд орсоноор багийн тамирчдад тун хүнд болж ирсэн. Ийнхүү эхнээс л илүүрхэж давамгайлсан дээд лигийн СэлэнгэПресс баг "Холбооны Цом" тэмцээний дараагийн шатны эрхээ авлаа. Тэдэнтэй дараагийн шатанд "Хилчин" клуб учраа таарлаа.  

Эх сурвалж: www.the-mff.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment