Sunday, August 30, 2015

Эрэгтэй, эмэгтэй багууд хагас шигшээд үлдлээ

Эрэгтэй, эмэгтэй багууд хагас шигшээд үлдлээ

-Эрэгтэй, эмэгтэй багууд хагас шигшээд үлдэж, мөнгөн медалийн төлөө барилдахаар боллоо-

Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр багийн тэмцээнээр өндөрлөнө. Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 баг дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байгаагаас манай эмэгтэй баг хагас шигшээд үлдлээ.

"D" хэсэгт багтсан манай бүсгүйчүүд Казахстаныг 5-0, БНСУ-ыг 3-2-оор хожиж, хагас шигшээд үлдлээ. Япон, БНХАУ-ын багуудын хожсон нь манай бүсгүйчүүдтэй мөнгөн медалийн төлөө барилдах байсан бөгөөд арлын орны жүдочид хожил авчээ. Ингэснээр Монгол-Японы багууд хагас шигшээд барилдахаар боллоо.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

-52кг - М.Бундмаа

-57кг - Д.Сумъяа

-63кг - Ц.Мөнхзаяа

-70кг - Ц.Цэрэннадмид

+70кг - Б.Мөнхтуяа

"D" хэсэгт багтсан манай эрэгтэй баг Кубыг 5-0-оор хожиж, хэсгийн аваргын төлөө Гүржийн багтай барилдахаар байсан. Монгол-Гүржийн барилдаан 3-2-оор манай багийн хожлоор өндөрлөв. Ингэснээр манай эрэгтэй баг хагас шигшээд С хэсгийн аварга багтай өрсөлдөхөөр боллоо. "С" хэсгийн аваргын төлөө ОХУ, БНСУ-ын багууд барилдах юм.

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

-66 кг - Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар

-73 кг - С.Ням-Очир, Г.Одбаяр

-81 кг - О.Ууганбаатар

-90 кг - Л.Отгонбаатар

+100 кг - Б.Тэмүүлэн


ШУУД ҮЗЭХ

Ч.БОЛОР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment