Свазиланд улсын хаан III Мсватийн эхнэр сонгох ёслолд оролцохоор явж байсан охид автозамын осолд орсноос 38 нь амь үрэгдэж, 20 нь хүнд гэмтжээ. Охидын сууж явсан ачааны автомашин суудлын тэрэгтэй мөргөлдсөн аж. Осол Мбабанегаас Манзини хот хүрэх автозам дээр гарсан байна.
Свазиландын хэмжээгүй эрхт эзэн хаан жил бүр улсын өнцөг булан бүрээс ирсэн олон зуун охидын дундаас шинэ эхнэр сонгодог уламжлалтай аж. Уламжлалт бүжгийн ёслол даваа гаригт /VIII.31/ болох ёстой байжээ.
Африкийн хамгийн сүүлчин хэмжээгүй эрхт эзэн хаан III Мсвати 2013 онд 14 дэх эхнэрээ авсан аж. Тэрээр осолд өртөн амь үрэгдсэн охидын ар гэрийхэнд санхүүгийн тусламж үзүүлэхээ амлажээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment