Sunday, August 30, 2015

Нажиб Разакийг огцрохыг шаардлаа

Малайзын Куала Лумпур хотноо ерөнхий сайд Нажиб Разакийг огцрохыг шаардсан олон мянган хүн хоёр дахь өдрөө жагсаал хийж байна. Малайзын ерөнхий сайд Нажиб Разак санхүүгийн дуулианд холбогдсоноор ард түмэн түүнийг эсэргүүцэн огцрохыг шаардаж байгаа аж.

Гадаадын үл мэдэх ивээн тэтгэгчээс2009 онд Малайзын банкнаар дамжуулан ерөнхий сайд Нажиб Разакийн хувийн данс руу 700 сая ам.доллар шилжүүлсэн хэрэг олон нийтэд цацагдсанаар том дуулиан тарьсан юм.

Ерөнхий сайд Нажиб Разак хэргийг үгүйсгэж, жагсагчдыг "Малайз улсын нэр сүрийг гутааж байна" хэмээн буруутгажээ. Куала Лумпур хотноо 25 мянга орчим хүн ерөнхий сайд Нажиб Разакийг огцруулахын төлөөх жагсаал, суултанд нэгдэн гудамжинд шөнийг өнгөрөөсөн аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment