Tuesday, August 4, 2015

"Сүмбэр гарден" тэмцээн өндөрлөлөө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад оруулсан Говьсүмбэр аймаг дахь "Сүмбэр Гарден"-ы ногоон талбайд зохион байгуулагдсан өсвөрийн хөлбөмбөгийн "Говьсүмбэр цом 2015" тэмцээний аварга баг тодорлоо.

Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд хот, хөдөөгийн зургаан багийн 100 гаруй өсвөрийн тамирчид 2 хэсэгт хуваагдан өрсөлдөв.

Тэмцээний хүрэл медалийг "Шинэ яармаг" баг 7:2 харьцаагаар "Шинэ налайх"-ыг буулгаж авснаар хүртлээ. Харин тус тэмцээний алтан медалийн төлөө нутгийн "Говьсүмбэр" баг, энэ жилийн Футзалын УАШТ-ий хүрэл медальт, Б.Болд дасгалжуулагчтай "Хан-Уул" багийг 2:0 харьцаатай хожиж, түрүүллээ.

Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн "Говьсүмбэр цом-2015" тэмцээний шагналыг Монголын хөлбөмбөгийн холбооноос олгож, нэгдүгээр байр эзэлсэн багийг  1.5 сая, удаах байрын хөлбөмбөгчдийг нэ сая, 700 мянган төгрөгөөр тус тус урамшууллаа.

Ю.ЧИНБАЯР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment