Гвен Стефани нөхрөөсөө салжээ

Дуучин, жүжигчин Гвен Стефани рок хөгжимчин Гевин Росдейлаас салах өргөдөлөө гаргажээ. Тэд уг нь 12 жил хамт амьдарч, шоу бизнесийн ертөнцийн бат бэх гэр бүлүүдийн нэг гэгдэж ирсэн юм.
Гэтэл хосууд гэнэт салах шалтгаан нь "үл ойлголцол, маргаан" гэж Гвен Стефани тайлбарлажээ. Стефанигийн өмгөөлөгчийн мэдээлснээр дуучин бүсгүй гурван хүүхдийнхээ халамжийг нөхрөөсөө шаардах гэнэ. Тэд Кингстон (9 нас), Зума (6 нас), Аполло (1 нас) гэх гурван хүүтэй юм.
Хосууд гэрлэлтийн гэрээ хийгээгүй байсан учраас хөрөнгөө тэгш хуваах юм. Өдгөө 45 хүрч байгаа Стефанийн хөрөнгө 80 сая ам.доллар бол Росдейл 35 сая ам.долларын хөрөнгөтэй гэгддэг ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment