МХЕГ алт олборлогчдыг дэмжинэ
11 минутын өмнө

МХЕГ-аас алт олборлогчдыг дэмжихээ илэрхийлж, Газрын дарга Ш.Раднаасэд, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэ үеэр МХЕГ-ын газрын дарга Ш.Раднаасэд "Мэргэжлийн хяналтын байгууллагаас цаашид алт олборлогч, аж ахуйн нэгжийг дэмжин ажиллана. Гэхдээ хүний амь насанд халтай, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой аюул учруулсан тохиолдолд хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна. Харин бусад тохиолдолд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлмээр байна" гэдгийг онцлов.
Б.ЗАЯА
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment