Monday, June 8, 2015

Шави “Барса”-гийн бүрэлдэхүүнд 25 дахь цомоо авлаа

Шави "Барса"-гийн бүрэлдэхүүнд 25 дахь цомоо авлаа

Испанийн алдарт "Барселона" клуб бямба гаригийн шөнө Аваргуудын лигийн шигшээд "Ювентус"-ыг 3:1-ээр хожсон билээ. Тэгвэл гарааны 11-т багийн домог, хагас хамгаалагч Шави оролцож, 25 дахв цомоо хүртсэн агуу амжилтыг үзүүллээ.

Өдгөө 35 настай ахмад тамирчин тэрбээр Аваргуудын лигт гэхэд дөрөв дэх удаагаа түрүүлж байгаа юм.  Үүнээс гадна, Испанийн ла лигт 8, Испанийн супер цомд 6, Испанийн лигийн цомд 3, Европын супер цомд 2, клубүүдийн дэлхийн аваргад нэг удаа түрүүлж байсан юм.

Мөн тэрбээр Аваргуудын лигт хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болж байгаа юм. Тэрбээр Аваргуудын лигийн 151 тоглолтод оролцсон билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment