Friday, June 19, 2015

Брокколи зутан шөл хийх заавар

Гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарая гэвэл Брокколи зутан шөл

Өнөө үед чихрийн шижин, таргалалт, элдэв хавдар, зүрх судасны өвчин зэрэг аливаа өвчин газар авах болжээ. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг билээ. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд энэхүү эрүүл мэндийн охь болсон зутан шөлийг хийж идэж байгаарай.

Сайн чанарын шинэхэн брокколи сонгож сайтар угаана.

Автомат холигчинд хийж сайтар бутлаж ширхэглэнэ.

Сонгино, лууван, сырыг үрж жижиглэн хэрчинэ.

Маслыг хайруулын тавганд хайлуулна.

Ингээд хэрчсэн сонгиныг хийж бор шаргал болтол хуурна.

2 хоолны халбага гурил хийж хуураарай. Энэ шөлийг өтгөн болгодог.

Ингээд лууван, спиначыг хийж үргэлжүүлэн хуурна. Хүсвэл спинач хийхгүй биж болно.

Үүний дараа цөцгий хийнэ.

Хамгийн сүүлд миксэрдсэн брокколи, тахианы шөл, давс, перц, сырыг хийж сайтар хольж хутгаад зөөлөн гал дээр 10 минут орчим буцалгана.

Брокколи зутан шөл маань бэлэн боллоо.

Хүсвэл брокколигоо бүхлээр нь хийж болдог шүү. Та эрүүл хооллож улам үэсгэлэнтэй сайхан болоорой.

Эх сурвалж: www.1000jor.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

1 comments: