Оросын эсрэг хоригийг 2016 оныг хүртэл сунгана

Европын холбооны гишүүн 28 орны элчин сайд нарын уулзалтаар ОХУ-ын эсрэг хоригийг ирэх 2016 оны нэгдүгээр сарыг хүртэл сунгахаар хэлэлцэж тохиролцжээ. Европын холбооны орнуудын элчин сайд нарын уулзалт лхагва гаригт /VI.17/ Брюссельд болсон юм.
Элчин сайд нарын уулзалтаас гарсан үр дүнг ирэх даваа гаригт Люксембургт болох Европын холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалтаар баталгаажуулах аж. Европын холбооны албаныхан ОХУ-ын эсрэг хоригийг зургаан сараар сунгаж, Украины зүүн хязгаарын нөхцөл байдлыг ажиглахаар шийджээ. Ийнхүү Европын холбоо хориг арга хэмжээгээ сунгах болсон нь ОХУ Барууны харилцааг улам муутгаж болзошгүй байна.
Европын холбоо Украинд Малайзын онгоц сүйрсний дараа ОХУ-ын банк, газрын тос, батлан хамгаалахын салбарыг чиглэсэн эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Украины зүүн хязгаарын зөрчилд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцож, дэмжин тусалдаг хэмээн Барууныхан харддаг.
Европын холбоо анх Крымын хойг Украинаас салж, ОХУ-д нэгдсэний дараа Москвагийн зарим албаныхны хөрөнгийг царцаах, визний хориг тавьсан билээ.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment