Tuesday, May 19, 2015

Украины засгийн газар зээлээ төлөхгүй

Украины ерөнхий сайд Арсений Яценюк, Украины ерөнхийлөгч Петр Порошенко

Фото: Николай Лазаренко / «Коммерсантъ»

 

Гадаад зээлийн өр төлөлтөд хориг тавьсан хуулийн төслийг Украины засгийн газар Дээд радад өргөн барив.

 

Энэ хууль нь Украины ард түмний ашиг сонирхлын үүднээс хийгдэж байгаа гэж дагалдах баримтад нь өгүүлсэн байна. Хуулийн хоригоор зарим зээлийг төлөхгүй байхыг  Засгийн газарт зөвшөөрсөн байна. "Януковичийн дэглэмийн үед авч байсан зээлийг буцааж төлөхгүй, тэр мөнгийг ард иргэдийнхээ амьжиргаанд зарцуулна" гэж уг  баримтад өгүүлжээ.

 

Хэтэрхий их зээлийн дарамтад орсон нь Януковичийн дэглэмийн буруу гэж Засгийн газар үзэв. Януковичийг засагт байхад улсын өр 40 тэрбум доллараар нэмэгдсэн хэмээн эрх баригчид онцолж байна.

 

Тавдугаар сарын 10-нд, 10 тэрбум долларын Украины үнэт цаас эзэмшдэг хувиар зээлдүүлэгчдийн хороотус орны үндсэн зээлийг цайруулахаас татгалзсан байлаа. Уг байгууллагын мэдэгдэл нь ОУВС-гаас Украинд шилжүүлэх хоёр траншийн хувь заяаг тодорхой болгож байна.

 

Украины гадаад өр 2015 оны гуравдугаар сарын байдлаар 8,3 хувиар буюу 2,4 тэрбум доллараар нэмэгджээ. Нийт зээлийн хэмжээ нь 32,8 тэрбум доллар бол ДНБ-ний жилийн дүнгийн 93 хувьтай тэнцэж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment