Tuesday, May 19, 2015

Хүчнийхний зүгээс сексийн хүчирхийлэл ихэсчээ

Хүчнийхний зүгээс сексийн хүчирхийлэл ихэсчээ

Фото: Asmaa Abdelatif / Xinhua / Zumapress / Global Look

 

Египтэд цэргийн эргэлт хийсэн цагаас хойш хүчнийхний зүгээс сексийн хүчирхийлэл  үйлдэх  явдал эрс нэмэгдсэн байна. Энэ тухай Хүний эрхийн олон улсын холбооны (FIDH) илтгэлд мэдээлжээ.

 

Хүний эрхийг хамгаалагчдын  хэлж буйгаар хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь оюутнууд, төрийн бус байгууллагын ажилтнууд мөн эмзэг бүлгин эмэгтэйчүүд байгааг онцлов.

 

Хүчний байгууллагын ажилтнуудын хэлснээр хүчирхийлэгчийн зүгээс  сэтгэл санааны болон бие махбодийн гэмтэл давхар үйлдэж байгааг буруутгажээ.  Илтгэлд  тэмдэглэснээр, хүчирхийллийн цар хүрээ нэмэгдэхийн хэрээр гэмт хэрэгтэн шийтгэлгүй өнгөрч байгаа  нь "иргэний нийгэм, сөрөг хүчнийг дарах уваагүй улс төрийн явуулга" болж байгааг дурдаж.

 

ДХЯ, Египетийн Батлан хамгаалах яам энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байв.  Ер нь эрх баригчид сөрөг хүчний идэвхтнүүдийн эсрэг хүчирхийлэл явуулж байгааг цэргийн эргэлтээс хойш үгүйсгэж ирсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment