Бизнесийн орчин муудсаар байгааг баялаг бүтээгчид онцлов
16 минутын өмнө

МҮХАҮТ-аас жил бүр "Бизнесийн итгэлийн индекс"-ийг гаргадаг. 2014 оны эцсийн тайлангийн дүнгээр бизнес эрхлэгчид болоод иргэд бизнесийн орчинг тааруу хэмээн үнэлсэн байдаг. Уг индекст бизнесийг мухардлаас гаргах дорвитой бодлогыг төр засгааг хэрэгжүүлэхгүй байгааг, мөн валютын ханшийн хөөрөгдлөөс болж бизнес эрхлэгчдэд багагүй хүндрэл учирч буйг дурдсан бий. Тэгвэл 2015 оны хоёрдугаар улирал эхэлж байгаа энэ үед бизнесийн орчин өмнөх жилүүдтэй харьцуулахад төдийлөн дээрдээгүйг өнөөдөр болсон МҮХАҮТ-ийн нээлттэй хаалганы өдрийн үеэр бизнес эрхлэгчид хэлж байв.
Хямрал ганцхан уул уурхайн салбарт нүүрлээгүй, бусад бүх салбарт бизнесийн орчин хүндэрч байгааг баялаг бүтээгчид онцолсон юм. Төр засгаас бизнесийн орчныг сайжруулах арга хэмжээ авч байгаа гэдэг ч зөвхөн уул уурхайн салбар руу чиглэсэн арга хэмжээ авч буйд бизнес эрхлэгчид сэтгэл дундуур байна.. Мөн баялаг бүтээгчдээ дэмжсэн ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаад тэд шүүмжлэлтэй хандлаа.
Мөн хямралд орж иргэдийн худалдан авах чадамж муудсан энэ үед дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийх, бүтээгдэхүүнийг нь гадагш борлуулах нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг онцоллоо. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг бизнес эрхлэгчид хоёр байр сууринаас хандаж байсан юм. Нэг хэсэг нь эдгээр хуулиудыг баталснаар эдийн засагт бодитой хөрөнгө бий болж, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь энэ хууль жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, жижиг хэмжээний бизнес эрхлэгчдэд төдийлөн ач холбогдол байхгүйг шүүмжилж байв.
Б.ЗАЯА











This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment