Wednesday, May 20, 2015

Хүүхдүүдийн цогцсыг эрэн хайх ажил үргэлжилж байна

Үнэлэх:    Одоогийн үнэлгээ:
Хүүхдүүдийн цогцсыг эрэн хайх ажил үргэлжилж байна

Ховд голын усанд есдүгээр ангийн хоёр сурагч живж осолдсон хэрэг тавдугаар сарын 17-ны өдөр гарсан байна. 15 настай А, 15 настай Х нарыг голд осолдлоо гэх дуудлагын дагуу Баян-Өлгий  аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагчид ослын газарт очиж өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг хийж байгаа аж. Хүүхдүүдийн цогцсыг эрэн хайх ажиллагаанд орон нутгийн 65 иргэн туслаж байгаа юм байна. Осолдож амиа алдсан талийгаач хүүхдүүд тус аймгийн Алтанцөгц, Толбо сумын харъяат ажээ. Гол үерлэж,  ус их булингартсан байгаа тул эрэн хайх  ажиллагаанд саад нэлээдгүй үүсээд байгаа гэнэ.

Эх сурвалж: http://horom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Ховд
Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд нутгийн минь үзэсгэлэнт сайхан байгаль, хөдөлмөрч бүтээлч олон ястан зон олны минь ажил амьдралын арвин баялаг түүх соёл, төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэр зэрэг Ховд нутагтай холбоотой мэдээ, мэдээллийг энэхүү цахим хуудаснаас олж авна гэдэгт итгэл төгс байна.

Ховд аймгийн сайтаар зочилж байгаа эрхэм таны ажил үйлс өөдлөн дэвжиж, амьдрал ахуй нь ямагт цэцэглэж байхыг өлзийтэй ерөөлийг олон ястан ард түмнийхээ өмнөөс дэвшүүлье!


Ховд аймгийн Засаг дарга Д.ЦЭВЭЭНРАВДАН

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment