Грекээс болж доллар өсөв
5 минутын өмнө

Зээлдүүлэгч нарынхаа өрийг барагдуулах Грекийн асуудал тодорхойгүй байгаагийн улмаас долларын евротой харьцуулсан ханш чангарч байгааг биржийн арилжаа харууллаа.
Мягмар гаригийн арилжаагаар евро доллартай харьцуулахад хямдарч $1,1314- $1,1316 хүртэл ханш нь буурлаа. Долларын ханш иенатай харьцуулахад, нэг доллар нь 119,98-119,95 иенаар арилжаалагджээ. Долларын индекс нь 0,9 хувиар нэмэгдэн 94,24 пунктад хүрэв.
Санхүү, эдийн засгийн еврокомиссар Пьер Московичи өмнө нь Грект одоо байгаа санхүүгийн тусламжийн хүрээнд тохиолцоо хийх цаг маш бага үлдлээ гэсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment