Азийн залуучуудад зориулсан бэсрэг наадам болно

Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг "Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо" сэдвийн дор зохион байгуулж байгаа билээ.
Чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах төвшний нийт 600 орчим зочид төлөөлөгч оролцож байгаа юм.
Тухайлбал, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон, Ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари, Азийн Залуучуудын зөвлөлийн Ерөнхийлөгч Мухаммед Кир Тоёо, Ерөнхий нарийн бичгийн дарга Азизудин Ахмад, тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Тэдгээр эрхэм хүндэт зочид монгол үндэсний хувцсаар ижилссэн нь өчигдрийн чуулганы өнгө төрхийг чимж байлаа. Өнөөдөр чуулганы нийт төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам Цонжин болдог цогцолборт болох юм байна.
Энэ үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харваа зэрэг үндэсний ёс жаягийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.
Б.ЗУЛ
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment