Форбс сэтгүүл уламжлал ёсоор дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргасан байна.

Энэ жил "Microsoft" компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс жагсаалтыг дахин тэргүүлж, 16 дахь удаагаа дэлхийн тэргүүн баянаар тодорлоо.
Түүний нийт хөрөнгө өнгөрсөн онд 79 тэрбум ам.доллар болж гурван тэрбум ам.доллараар өссөн байна.
Тэрбээр "Microsoft" компанид эзэмшдэг хувьцааныхаа гуравны нэгийг хандивласан ч хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Түүнчлэн судлаачид Билл Гэйтс ихэнх цаг заваа хандивын ажилд зориулах болсон ба нийт 29.5 тэрбум ам.долларыг буяны үйлст зарцуулаад байгааг онцоллоо.
Харин жагсаалтын хоёрдугаарт Мексикийн бизнесмэн Карлос Слим 77.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигджээ.
Үүнээс гадна Форбс сэтгүүлийн жагсаалтад нийтдээ 1826 тэрбумтан багтсан бөгөөд өнгөрсөн жилийн үзүүлэлтээс хойш 181 хүн шинээр тэрбумтнуудын жагсаалтад багтжээ. Ингээд топ 10-т багтсан чинээлэг хүмүүсийг танилцуулъя.
| Эрэмбэ | Нэр | Хөрөнгө /Тэрбум/ | Нас | Компани | Иргэншил | |
|---|---|---|---|---|---|---|
|
| #1 | $79.2 B | 59 | Microsoft | АНУ | |
|
| #2 | $77.1 B | 75 | telecom | Мексик | |
|
| #3 | $72.7 B | 84 | Berkshire Hathaway | АНУ | |
|
| #4 | $64.5 B | 78 | Zara | Испани | |
|
| #5 | $54.3 B | 70 | Oracle | АНУ | |
|
| #6 | $42.9 B | 79 | diversified | АНУ | |
|
| #6 | $42.9 B | 74 | diversified | АНУ | |
|
| #8 | $41.7 B | 60 | Wal-Mart | АНУ | |
|
| #9 | $40.6 B | 67 | Wal-Mart | АНУ | |
|
| #10 | $40.1 B | 92 | L'Oreal | Франц |
БИЛЛ ГЕЙТС ГЭЖ ХЭН БЭ?
АНУ-ын Microsoft корпорацийн эзэн Билл Гейтс нефть олборлож наймаалдаггүй зэвсэг худалдаддагүй автомашин үйлдвэрлэдэггүй компьютер ч угсардаггүй. Тэр зөвхөн компьютерийн програм зохиож алгын чинээ дискэн дээр бичиж худалдаалдаг. Тэгсэн мөртлөө 1986 онд 31 настайдаа анх тэрбумтан болж өнөөдөр дэлхийн хамгийн баян хүн болоод байна.
1980-аад оны эхээр IBM буюу АНУ-ын электрөн техникийн хамгийн том энэ компани персональ компьютер үйлдвэрлэхээр шийдэж түүнд зориулсан үйлдлийн систем зохиох конкурс зарласан байна.
Гэтэл хэдхэн хүнтэй байсан Microsoft хэмээх жижигхэн компани бусдын адил оролцохоор бэлтгэжээ. Түүнийг үүсгэн байгуулагч Билл Гейтс авьяаслаг залууг мэргэжилтнүүдийг эрж олоод өөртөө ажилуулж чаджээ.

Хагас жилийн дараа Билл Гейтс IBM-ын компьютерийн төслийн ерөнхий менежер Жек Сеймстэй уулзав. Зөвхөн цаасан дээр байсан MS-DOS төсөл Сеймсэд таалагдсан учир Гейтсийн амлалтанд итгээд гэрээ байгуулчихжээ.
Хожим энэ гэрээг бизнесийн сургуулиудад хамгийн тэнэг гэрээний жишээ болгон судалдаг болсон юм. Түүнд зааснаар бол IBM компани MS-DOS-ыг бүтээх бүх зардлыг гаргасан төдийгүй өөрийн үйлдвэрлэсэн бүх компьютерт энэ системийн суулгана тэгээд худалдсан компьютер бүрээсээ тодорхой хувийг Гейтст төлөх заалт оруулжээ.
Харин Microsoft MS-DOS-ыг хэнд ч IBM-тэй өрсөлддөг компанид хүртэл худалдах, тэгэхдээ өөрийг нь бараг 4 жил тэжээсэн IBM-д юу ч өгөхгүйгээр худалдах эрхтэй үлдсэн юм.
IBM удирдлага дээрх алдаатай гэрээг залруулахыг хүссэн боловч Билл Гейтс хүлээж аваагүй юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар 3 секунд тутам тус бүр нь 100-500 долларын үнэтэй тэдний програмыг худалдаж байгаа билээ.
Билл Гейтсийн дараагийн амжилт бол windows юм. 10000 хүнтэй Microsoft компанийн бараг 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтээсэн windows програм 1985 оноос хойш компьютерийн зах зээл дээр ноёлж байна.
Амжилтын түүх замнал:
Түүнийг хоердүгаар Рокфеллер далдыг харагч гэж нэрлэдэг. Тэр дээд боловсролгүй түүнийг диплом өвөртлөсөн мэргэжилтнүүдийн арми үзэн ядаж бас муулдаг.
Ер нь энэ этгээд хэн гэгч вэ? Ямар ч байсан Билл Гейтс бол амжилтын бэлэг тэмдэг. Наймааны бизнесийн удирдлагын юуны л бол юуны амжилтийн бэлэг тэмдгээр энэ хүнийг тодорхойлж болно.
Тэр бол Америкийн мөрөөдлийн бэлэг тэмдэг. 20 насандаа хувийн компани байгуулж 25 насандаа анхны сая 30 насандаа тэрбум доллар болон дэлхийн хэмжээний нэр алдрыг олж авсан хүн.
Тэрбумтан гэхээс илүү оюутан гэмээр өндөр залуу эр. Түүний даруухан тасалгаа нь яг л оюутны өрөө шиг. Хажуугийн зоогийн газраас авсан цаасан савтай хужаа гоймонгоо тэр хуванцар сэрээгээр хутган идэж байна гэж хэдхэн жилийн өмнө түүний тухай сэтгүүлд бичиж байв.
Түүнийг аварга компаний эзэн дэлхийн хамгийн баян хүн гэдэгт бүгд үг дуугуй санал нийлдэг болжээ. Хэдийгээр Билл Гейтс бүгдтэй эв найртай байхыг хүсдэг үдэшлэг зохион байгуулахад ч гар бие оролцоод гүйж явдаг ч ажил хэрэгт маш зарчим ч ханддаг.
Зарим дайснууд нь Саддам Хусеин Билл Гейтсээс цөөн найзтай байх гэж муу хэлдэг. Өрсөлдөх эрмэлзэл бол түүний төрөлхийн араншин байсан бололтой. Хэдийгээр хичээлдээ тааруухан тэр тусмаа математикт муу боловч шалгалт шүүлэг өгөх их дуртай байв. Гэхдээ л хэзээ ч ийм баян хүн болох тухай бодож байсангүй. Гэвч Сиэтл хотын нэрт өмгөөлөгчийн хүү хотын хамгийн нэр хүндтэй хувийн сургуулийг төгсч дараа нь Харвардын их сургуулийн хуулийн ангид оржээ. Гэвч. Гейтсийн жинхэнэ дур сонирхол бол компьютер байв.

Бүр наймдугаар ангидаа тэр компьютерийн дон тусч хамгийн сайн найз өнөөгийн итгэлт хамтран зүтгэгч Пол Аллены хамт өглөө болтол ангидаа суун тэр үеийн болхи компьютерт програм зохиодог байжээ. Энэ нь ч ач тусаа өгч сургуулийн захиргаанаас түүнийг хичээлийн хуваарийг компьютерт хийж өгөхийг хүсч 4200 доллараар урамшуулжээ.
Дараа нь хотын гудамжны хөдөлгөөний гэрлэн дохиоллыг компьютерт оруулж 20 мянган доллар олов. Их сургуулиа тоохоо больсон Билл Гейтс 1975 онд Поп Аллены хамт Нью-Мексико мужийн Альбукерке хотод очиж Microsoft компани байгуулжээ.
Гэхдээ л Билл Гейтсийн амжилтын зам нь ихээхэн бартаатай байлаа. Гейтс Аллен хоер хоногт 18 цаг ажиллаж бэлэн гоймон гамбургерээр хооллож байсан гэж хожим нь дурсч ярьжээ. Тухайн үед компани сүйрлийн ирмэг дээр байсааар бүр 1980 онд л тэдний аз гийж түүхэнд байгаагүй лут гэрээ хийсэн юм. Алдарт IBM компани өөрийн анхны олон нийтэд зориулсан компьютерийн програм хангамжийг хэн ч мэдэхгүй шахам Microsoft компаниар хийлгэхээр болов. 80-иад оны дунд үе гэхэд компаний эргэлтийн хөрөнгө 100 сая долларт хүрчээ.
Мөнгө санхүү:
Азтай бизнесмен гэхэд Билл Гейтс дургүйцдэг. Өөрийнх нь хэлснээр бизнесмен бол ердөө л 10 хувийг эзэлнэ. Бусад 90 хувь бол эрдэмтэн шинийг бүтээгч философич Билл юм. Мөнгөний тухайд бол олсон тэр их мөнгөө огт тоодоггүй, тиймээс ч ойрын хугацаанд мөнгөө бусдад шилжүүлнэ гэж хэлдэг. Хэд хэдэн сэтгүүлд нийт хөрөнгөнийхөө 95 хувийг бусдад өгөхөөр төлөвлөгөө боловсруулж байгаагаа тэр хэлсэн. Үнэхээр ч Билл 2.2 сая долларыг төрөлх сургуульдаа, бас 18.15 тербүмыг энэрлийн сангууд эрдэм шинжэлгээний газруудад мөн био технологийн салбарт өгөөд байгаа билээ. Гэхдээ түүнийг мөнгөнд дургуй хүрлэгэр гоонь эр мэтээр төсөөлж болохгүй. Билл 60 сая долларын үнэтэй 40 мянган кв.метр талбайтай эдлэн газар бүхий байшинтай бас ганц П Дорше 959 нь нь л 400 мянган долларын үнэтэй агаад олон машин жагсаасан автопарктай. Бас хувийн онгоцтой. Эхнэртээ хуримын бэлэг далайн арал худалдаж авж өгсөн Харин өөрөө бол нөгөөх л хуучин Форд Мустангаа унаж Фастфүүдээр хооллоод үнэтэй дарсны оронд сүү ууж царай зүс хувцсандаа анхаарал тавьдгүй хэвээр л байна. Магадгүй Билл их хуучирхаг үзэлтэн байх л даа.
Хувийн амьдрал:
Өрсөлдөгч нар нь энэ мөчийг тэсч ядан хүлээж байлаа. Билл эхнэр аваад ажилдаа тэгж анхаарал хандуулахаа болино хэмээн тэд найдацгааж байв. Гэтэл бас л бүтсэнгүй. 1994 онд өөрийн компаний худалдааны хэлтсийн дарга Мелинда Френчтэй хуримласан ч Билл өөрийн ажилаа хувиараа өөрчилсөнгүй. Тэдний дурлал ч сүр дуулиантай байгаагүй юм. Билл Мелинда хоерын ажлын тасалгааны цонх урд урдаасаа харсан болохоор компьютерт нь програм унших хооронд Билл царайлаг бүсгүйг харж байгаад л шууд ажилдаа ордог байжээ.
Хуримаа тэд Хавайн Ланай арал дээр нууцлаг байдалд хийсэн юм. Хуримын аяллаа бол Аляскад нохойн чаргаар зугаалан өнгөрүүлжээ. 1996 онд охин Женнифер 1999 онд хүү Рори Жон төрлөө. Гэр бүлээ ая тухтай байлгахыг хичээхээс гадна Билл гольф бриж усны цана бас ном унших хоббитой. Өөрийн хамгийн дуртай Economist сэтгүүлийг тэр эхнийхээс сүүлчийн үсгийг хүртэл уншдаг ажээ.

Билл Гейтс сургуульд заахыг мартсан 11 зүйлийг онцлон нэрлэв
1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.
2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи "гавъяа байгуулаагүй" цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.
4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.
5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.
6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.
7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.
9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би"-гээ олоход туслана, үүнийг чи хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.
10. Бодит амьдралыг зурагтаар үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
11. Нүдний шилтэй "онцчуудтай" сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр. Үүнээс дүгнэж хэлэхэд хэдий чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж,боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнгэ болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл Царцаа Намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.










0 comments:
Post a Comment