Monday, March 2, 2015

Сноубоардын УАШТ Орхон аймагт боллоо

Сноубоардын УАШТ Орхон аймагт боллоо

Манай улсад 2008 оноос хойш хөгжиж байгаа сноубоардын улсын аварга шалгаруулах тэмцээнийг монголын мэргэжлийн сноубоардын холбооноос сүүлийн 5 жилийн хугацаанд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан бол энэ жил тус спортоор хичээллэгсэд болон сонирхогчдыг дэмжих орон нутагт тус спортыг хөгжүүлэх үүднээс Эрдэнэт хотноо Сархиа цанын баазад анх удаа зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд эмэгтэй 9 тамирчин, эрэгтэй 35 тамирчин мэргэжлийн кросс, мэргэжлий фрий стайл болон сонирхогчдын гэсэн төрлүүдэд өрсөлдлөө. Сноубоардын 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээний мэргэжлийн кроссын төрөлд 1-р байранд Sky resort-ийн тамирчин н. Дамдиндорж, 2-р байранд Монголын сноубоардын холбооны тамирчин н. Батцог, 3-р байранд мөн Монголын сноубоардын холбооны тамирчин Ц. Тэмүүжин нар шалгарлаа. Мэргэжлийн фрий стайл төрлийн 1-р байранд н. Хишигбаатар, 2-р байранд Снөүбоардын холбооны тамирчин н. Сандаг, 3-р байранд мөн тус холбооны тамирчин Ц. Тэмүүжин нар шалгарлаа.

Харин улсын аварга шалгаруулах тэмцээний сонирхогчдын тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлүүдээр явагдсан бөгөөд эмэгтэй сонирхогчдын төрөлд Улаанбаатар хотоос оролцсон н. Халиун нэгдүгээр байр эзлэсэн бол эрэгтэй төрөлд мэргэжлийн фрий стайл төрлийн ялагч н. Хишигбаатар нэгдүгээр байр тус тус эзлэлээ. Сноубоардын спорт нь 1970-аад оноос эхлэн хөгжиж байгаа залуу спорт хэдий ч олимпод төрөлтэй болон хөгжиж байгаа аж. Манай улсын тамирчдын тухайд 2018 оны өвлийн олимпод оролцох эрх олгох тэмцээнүүдэд оролцож оноо цуглуулж байгаа аж. Сноубоардын спорт нь хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээс гадна хөдөлгөөний эвсэл, эр зориг шаардсан спорт учраас монголчуудын хувьд амжилт гаргах бүрэн боломжтой спорт гэж үздэг байна.

Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт боллоо Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт боллоо

Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт боллоо

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment