Monday, March 2, 2015

Тэтгэврийн нэмэгдлийг олгож эхэллээ

Тэтгэврийн нэмэгдлийг олгож эхэллээ

15 минутын өмнө

Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу НДС-аас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг өсгөхөөр болсон. Тодруулбал  500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 22 мянган төгрөгөөр, 500 мянгаас дээш тэтгэвэр авагчийн тэтгэвэр 20 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа  бол хоёрдугаар сарын 1-нээс хойш этгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн тэтгэврийн доод хэмжээг 207 мянга байсныг 230 мянган төгрөг байхаар тогтоосон. Түүнчлэн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийг 172.200 төгрөгөөс 195 мянган төгрөг болгосон. Эдгээр шийдвэрийг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан. Гэхдээ хоёрдугаар сарын тэтгэвэр нэгдүгээр сард олгогдсон байсан учраас ирэх гуравдугаар сарын тэтгэврээ авахдаа хоёрдугаар сарын тэтгэврийн нэмэгдлээ нөхөж авна. Улсын хэмжээнд 345 мянган тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна.  Тэтгэврийн нэмэгдэлд нийт 94.6 тэрбум төгрөг нэмж зарцуулагдах тооцоо гарсан байна. Тэтгэвэр олголтыг нийслэлд сар болгоны 1 гэхэд тухайн банкууд дахь тэтгэвэр авагчийн дансанд байршуулжээ. Харин өнөөдрөөс гуравдугаар сарын 2-ноос банкуудад  тэтгэврийн нэмэгдлийг олгож эхэллээ.

С.ОТГОН

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment