Monday, March 2, 2015

Я.Батсуурийг дахин 14 хоног саатуулна

Я.Батсуурийг дахин 14 хоног саатуулна

7 минутын өмнө

"Эрдэнэс тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Түүнийг 72 цагийн хугацаанд саатуулах зөвшөөрлийг АТГ-ынхан шүүхээс авсан бөгөөд энэ хугацаа нь өнгөрсөн сарын 28-нд дууссан. Я.Батсуурийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Л.Мөнхтуяагаас тодруулахад "Шүүхээс Я.Батсуурийг сэжигтнээр тооцсон. Мөн цагдан хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан" гэлээ.

АТГ-аас "Эрдэнэс тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3-д зааснаар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан хэрэгт сэжиглэн саатуулсан байна.

Д.ЖАРГАЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment