Одоогоос 90 гаруй жилийн тэртээ буюу 1921 оны гуравдугаар сарын 1-ний энэ өдөр Ардын нам Их хурлаа хийж, намаа байгуулж байжээ. Монголын улс төрийн ууган хүчин энэ өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн. Өнөө жил 94 жилийн ой нь тохиож , МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ, Засгийн газрын гишүүд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Дараа нь баярын хурлыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулав. Тус арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлэг, нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн намын хороодын төлөөлөл, гишүүд дэмжигчдээс бүрдсэн 800 гаруй хүн оролцсон юм. Одоо хүчит бөхийн барилдаантай.
Г.НАРАН
0 comments:
Post a Comment