Saturday, February 28, 2015

Зимбабвегийн ерөнхийлөгч заан зоогложээ

Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе эхнэр, охины хамт

Африкийн Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе өчигдөр /II.28/ 91 насныхаа төрсөн өдрийг эрх барих намын олон мянган гишүүд, дэмжигчдийн хамт тэмдэглэжээ. Виктория хүрхрээ /Victoria Falls/ ресортын тансаг зэрэглэлийн зочид буудалд болсон төрсөн өдрийн хүлээн авалтанд зааны махаар бэлтгэсэн хоолоор үйлчилж, тус бүр нь  91 кг жин татах асар том бялуунуудыг тавьсан байжээ. Төрсөн өдрийн тансаг арга хэмжээнд Роберт Мугабегийн гэр бүлийнхэн түүнд зориулан 91 бөмбөлөг агаарт хөөргөсөн бол зочид нь дуу бүжгээр бэлэг барьсан гэнэ. Харин сөрөг хүчний зүгээс  ерөнхийлөгч Роберт Мугабегийн тансаглалыг эрс шүүмжилж, тус улсын олон сая хүн ядуу амьдарч байгааг сануулсан байна.

Роберт Мугабе нь 1980 онд Их Британиас тусгаар тогтносноос хойш Зимбабве улсын төрийн эрхийг барьж буй юм. Тэрээр дэлхийн хамгийн удаан төр барьж буй ерөнхийлөгч аж. Эх сурвалж: Dawn.com

Б.АНХТУЯА  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment