Thursday, February 12, 2015

Анжелина Жоли хүчирхийлэлтэй тэмцэх төв нээв

Анжелина Жоли хүчирхийлэлтэй тэмцэх төв нээв

Лондон хотноо байлдааны бүсэд эмэгтэйчүүдийн эсрэг сексийн хүчирхийлэлтэй тэмцэх төвийг Дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын элч төлөөлөгч, жүжигчин Анжелина Жоли нээсэн тухай Associated Press мэдээлэв.

Лондоны эдийн засгийн сургуулийн судалгааны төв материал цуглуулан судалж, сөргөлдөөний бүс дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг буулгах арга хэмжээг боловсруулж байх ажээ.

Шинэ төв нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх даяарчлалын кампанийг явуулахад түлхэц болно хэмээн Жоли найдаж байгаа гэнэ. Жүжигчин бүсгүйн хамт төвийн нээлтэд Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг оролцжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment