Wednesday, February 11, 2015

СХД-ийн удирдлагууд иргэдтэй уулзаж байна

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд 32 хорооныхоо иргэдтэй хийх уулзалтыг энэ сарын 09-нөөс эхлүүлжээ. Иргэдтэй хийж буй уулзалтаар дүүргийн Засаг дарга М.Чинболд 2013-2016 оны Үйл ажилгагааны хөтөлбөрийнхөө биелэлт, 2013, 2014 он хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байгаа аж. Түүнтэй хамт Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзан санал сэтгэгдэлийг нь сонсч, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж байна. Дүүргийн удирдлагууд ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр иргэдтэйгээ уулзсанаар зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаа аж.

Засаг дарга М.Чинболд уулзалтын үеэр "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн нь иргэдийн санал санаачлага, хороод дүүргийн төрийн албан хаагчид, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон УИХ-ын гишүүдийн шат шатандаа хичээж ажилласантай холбоотой" гэж онцолсон. Сар шинийн баярын өмнө болж буй энэхүү уулзалтаар хороо бүрээс ахмадуудад гарын бэлэг гардуулжээ.

С.СҮРЭН

 

0 comments:

Post a Comment