Saturday, February 28, 2015

Оюутолгой хэвийн ажиллаж байгаа юу?

Уул уурхайн яамнаас өнөөдөр "Ил тод уул уурхай" ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр Оюутолгой" компанийн үйл ажиллагааны талаар тодрууллаа. Тус компани хоёр жилийн өмнөөс буюу 2013 оны долдугаар сараас зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхэлсэн бөгөөд сар шинийн баярын өмнөхөн Оюутолгойн экспортолсон баяжмалын хэмжээ нэг сая тонн хүрсэн. Гэвч далд уурхайн ажил зогссон, хөрөнгө оруулагчид ойлголцохгүй байгаагаас хоёр дахь шатны олборлолт хойшилж магадгүй гэсэн таамаг олны дунд түгээд байна. Тиймээс бид Уул уурхайн яамны Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Ч. Отгочулуугаас эдгээр асуултын хариуг авлаа.  

0 comments:

Post a Comment