Saturday, February 28, 2015

4 настай охины хэрэгт аав, хойд эхийг нь саатуулжээ

Дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан. Олон нийтийн сүлжээгээр талийгаач охиныг төрсөн эцэг, хойд эхдээ зодуулж нас барсан гэж мэдээлж байгаа юм. Болсон хэрэг явдлын талийгаач охины ээжийнх нь найз  эмэгтэй  олон нийтийн сүлжээнд тавьснаар нийтэд ил болоод байгаа. Энэхүү хэргийн талаар бид Цагдаагийн Ерөнхий газар, Хүүхдийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комиссоос тодруулсан юм.

0 comments:

Post a Comment