Автобус өглөөний 6.35 цагаас явна
1 цаг 25 минутын өмнө

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн хичээл эхлэх цагийг урагшлуулж, 07.40 цаг болгосон. Харин төрийн албаны ажил эхлэх цагийг 8.30 болгосон байна. Цагийн хуваарийн өөрчлөлтийг ирэх даваа гаригаас мөрдөх юм. Их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07. 40 цаг болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулж, өөрчлөлт оруулжээ. Мөн шаардлагатай тохиолдолд иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн холбогдох судалгаа, тооцооллыг хийж зарим чиглэлүүдийн эх авалтын цагийг өөрчлөх боломжтой гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Өөрчлөлт оруулсан чиглэлүүд:
| № | Маршрут | Өөрчлөгдсөн эх авалтын цаг |
| 1 | М:3 "ТЭЦ 3 - Алтайхотхон - СБД-ийн 20-р хороо" | 6:35 |
| 2 | М:11 "Нисэх - Чингисхаан ОУ нисэхбуудал - Ардкинотеатр" | 6:40 |
| 3 | М:22 "Нисэх - Сонсголон–Тэнгис кино театр–Ард кино театр" | 6:40 |
| 4 | M:25б "Баянхошуу–Алтай хотхон - ТЭЦ 3" | 6:40 |
| 5 | М:14 "Улиастай - МИУС - Ардкинотеатр" | 6:35 |
| 6 | М:14б "Улиастай–Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - ТЭЦ3" | 6:40 |
| 7 | М:20 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал" | 6:35 |
| 8 | М:26 "Улаан чулуут- Их наран - МУБИС" | 6:35 |
| 9 | М:17а "Тагнай трейд ШТС- Орбит-Ард кино театр" | 6:35 |
| 10 | M:17Б "Tахилт - 40 мянгат - Tэнгискинотеатр" | 6:35 |
| 11 | М:12 "Ганхийц -ХМК - Зайсан" | 6:35 |
| 12 | М:57 "Гачуурт-Үндэснийцэцэрлэгтхүрээлэн-Зайсан" | 6:30 |
| 13 | М:55 "Зайсан-Баянмонголхороолол-Хархоринзах" | 6:55 |
| 14 | М:54 "Нарангийнгол - ТЭЦ3- Дүнжингаравхудалдаанытөв" | 6:35 |
М.ЯЛАЛТ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment