Tuesday, January 13, 2015

Ардчилсан нам фракцилсаар байх уу?

Ардчилсан нам фракцилсаар байх уу?

УИХ-ын дарга З.Энхболдыг Ардчилсан намын даргаар томилогдоход "Одоо ч Ардчилсан нам фракцилахгүй, гоё болно" гэж итгэх хүн цөөнгүй байлаа. Гэвч фракцийн сэтгэлгээнээсээ холдож чадахгүй болохыг Ардчилсан намын дарга, нарын бичгийн дарга нарын томилгоогоор тодоос тод харууллаа.

Тодруулбал, Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ томилогдсон нь "Шонхор" фракцийн төлөөлөл болсон бол Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг томилсон нь МҮДН-ийн төлөөлөл болж буй аж. Ардчилсан намын Улстөрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүүг томилсон нь "Алтан гадас" фракцийг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг томилсон нь МоАХ-ны төлөөллийг багтаасан хэрэг юм байна. Томилогдсон гишүүд нь ч яасан дуртай юм. Урдах ажлаа дийлэхгүй, УИХ-ын чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаандаа чирэгдэж ирэх нь холгүй оролцдог байж, нарийн бичгийн дарга болцгоодог. Хууль тогтооно гэдэг хэн нэгний завсар чөлөөгөөрөө хийдэг ажил биш. Гэтэл одоо намынхаа нарийн бичгийн даргын албыг хашихаар УИХ-ын гишүүнийхээ ажлыг хэдий заваар нь амжуулах болж байна вэ?. Тэр тусмаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ супер нэгэн бололтой. УИХ-ын гишүүн, сайд, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, дээр нь Ардчилсан намын нарийн бичгийн даргын ажил давхар амжуулна. Мөн ч супер улсууд аа.

Г.ШАРХҮҮ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment