Tuesday, January 13, 2015

Мини компьютер бүтээжээ

Хятадын таблет үйлдвэрлэгч Voyo компани шинэ төрлийн бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэ нь Voyo нэртэй мини компьютер юм. 5*5 инчийн хэмжээ бүхий дөрвөлжин хэлбэртэй уг мини компьютер нь Intel Atom Z3735F процессортой, 2GB RAM-тай, 64GB багтаамжтай юм байна.

HDMI оролттой, USB 2.0 порттой, microUSB порттой, Wi-Fi дэмждэг, аудио оролттой.

Авсаархан хэрэглэхэд хялбарын дээр цэнхэр, шар, ягаан, ногоон гэсэн тод өнгөнүүдийн сонголттой.

Үнийн хувьд 140-160 ам.доллар юм байна.

Т.БИЛГҮҮН

0 comments:

Post a Comment