Tuesday, January 13, 2015

Эрдэнэт хотод үндсэн хуулийн барилдаан болов

Орхон
Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт уулын үйлдвэ­рийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр "Эрдэнэт"  үйлдвэрээс ажлын гараа­гаа эхэлсэн бөгөөд ерөн­хий захирлын орлогч хүр­тэл олон жил ажилласан байна. Г.Зоригт 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УАААД сургуулийг уулын үйлдвэ­рийн инженер-эдийн засагч мэргэжлээр төгсөөд Геологи, уул уурхайн яам­ны томилолтоор "Эрдэ­нэт" үйлдвэрт Хүдрийн ил уурхайд норм зохиогч, тус үйлдвэрийн төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст ахлах инженерээр ажил­лаж байжээ. Дараа нь Үндэс­ний хөгжлийн яа­манд Уул уурхай ха­риуц­сан эксперт, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт дэд захирлаар ажиллаж байгаад "Монго­лын алт" корпора­цид инженер эдийн засагчаар  очсон бай­на. 1998-2000 онд  "Эрдэ­нэт"  үйлдвэ­рийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн ор­логч за­хирлаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн төрөлх үйлдвэртээ буцжээ. Харин  2001-2002 онд  тус үйлдвэрийн Бээжин дэхь Төлөөлөгчийн газарт менежерээр томилогдсон байна.

Тэрээр  2007 оноос хойш Орхон аймгийн Ардчил­сан намын даргаар ажилласан, тус намын ҮЗХ-ны гишүүн. 2010 оноос Монгол, Оросын хамтарсан уулын баяжуу­лах "Эрдэнэт" үйлдвэ­рийн ерөнхий захирлын нийгмийн асуудал ха­риуц­­­­сан орлогчоор ажиллаж байгаад Засаг даргаар томилогдсон юм байна.

2004-2007 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажил­ласан.

0 comments:

Post a Comment