
Рейчел Анне Хайес
Олон нийтийн "Facebook" сүлжээ хосуудын дунд маргаан үүсгэж, гэр бүл салалтанд нөлөөлөх болсон. Тэгвэл Америкт "Facebook"-ээс болж ач охин нь эмээгээ зодсон хэрэг гарсан байна. Флорида муж, улсад оршин суудаг Рейчел Анне Хайес гэгч бүсгүй "Facebook"-ийн найзын хүсэлтийг нь хүлээж аваагүйн төлөө 72 настай эмээгээ олон удаа алгадаж зоджээ. Эмээгээ зодож танхайрсан бүсгүй өдгөө Флорида муж улсын Пинеллас хотын шоронд хоригдож байгаа аж. Цагдаа нарын мэдээлснээр Рейчел Анне Хайес эмээгээ алгадаж, зодох үедээ согтуу байсан гэнэ.
27 настай Рейчел Анне Хайес өмнө нь согтуугаар жолоо барьснаас гурван удаа баривчлагдаж байсан аж.
Б.АНХТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment