Sunday, December 21, 2014

Си Жинпин Макаод

Макаогийн Ерөнхийлөн захирагч Фернандо Чуй Си Жинпиний өмнө тангараг өргөв./2014.12.20/

 

Хятадын дарга Си Жинпин өчигдөр /XII.20/ Макаод айлчлав. Си Жинпин Макаод ардчиллын төлөө Бээжингийн эсрэг боссон Хонгконгтой ижил нөхцөл байдал үүсэхээс сэрэмжилж, анхааруулсан мэдэгдэл хийжээ. Тэрээр гадны өдөөн хатгалга, хөндлөнгөөс оролцохын эсрэг Макаог хамгаална гэж мэдэгдсэн байна. Си Жинпин Макаог эргүүлэн авсны 15 жилийн ойг тохиолдуулан Макаод айлчилсан аж. Бээжин Макаог 1999 оны арванхоёрдугаар сарын 20-нд Португалын колоноос буцаан авчээ.

 

Хонгконгийн ардчилсан хувьсгал 79 хоног үргэлжилсний эцэст зорилгодоо хүрч чадалгүй өндөрлөсөн билээ. Олон мянган хонгконгчууд удирдлагаа бие даан сонгохын төлөө гудамж талбайд хонон өнжин жагссан юм. Гэвч тэд ирэх 2017 оны Хонгконгийн удирдлагад нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн Хятадын болзолыг өөрчилж чадаагүй. Хонгконгод гарсан ардчилсан хөдөлгөөн нь 1989 оны Тян Ань Миний талбайн цуст бослогоос хойш гарсан Бээжингийн эсрэг томоохон тэмцэл болжээ.

 

Хонгконг, Макао нь "нэг улс, хоёр систем" бодлогын дор Хятадын засаг захиргааны тусгай бүс аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment