Thursday, July 24, 2014

АНУ-аас нефть худалдан авчээ

АНУ-аас нефть худалдан авчээ

Завод Cosmo Oil.Фото: www.cosmoeng.co.jp

Япон, Өмнөд Солонгос улсууд АНУ-аас анх удаагаа хэт хөнгөн сортын нефть худалдан авчээ. Нефтийг долоо, наймдугаар сард ачуулах бөгөөд нийлүүлэлт нь эхний ээлжинд бэлгэдлийн чанартай буюу бага хэмжээтэй байна гэж Reuters агентлаг мэдээлжээ.

"Хэрэв АНУ өөрсдийн холбоотнуудыг Орос, Ираны нефтийн хамаарлаас ангижруулах гэж байгаа бол занарын ордуудын олборлолтоо дотооддоо барихын оронд түүнийг нийлүүлэхэд бэлэн гэдгээ харуулах ёстой" хэмээн Reuters тэмдэглэжээ.

Зургадугаар сарын сүүлчээр АНУ  дээд зэргээр боловсруулсан хэт хөнгөн нефтийг экспортлохыг компаниуддаа зөвшөөрсөн юм. Компаниудын занарын нефть, хийн олборлолт өссөн болон Европ, Азийн түншүүд нь нийлүүлэгчдийнхээ хүрээг тэлэх сонирхолтой байгаа зэргээс үүдэн энэхүү зөвшөөрлийг өгсөн байна.

Оны эхний хагас жилд АНУ нефть олборлолтын олон жилийн дээд үзүүлэлтээ гаргасан байгаа. Америкчууд хэт хөнгөн нефтийн конденсатыг өдөрт сая баррель хүртэл үйлдвэрлэж байгаа нь Катарын экспортоос хоёр дахин их байгаа юм. Конденсатыг нефть химийн үйлдвэрт түүхий эд болгохоос гадна Латин Америкаас олборлодог өтгөн нефтьтэй хольж шингэлдэг байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

1 comments:

  1. Мистер Бенджамин сделал все возможное, чтобы помочь мне с моим кредитом, который я использовал, чтобы расширить мой аптечный бизнес. Они были дружелюбны, профессиональны и абсолютно самоотверженны. Я рекомендую всем, кто ищет кредит, связаться с нами. lfdsloans@outlook.com.WhatsApp ... + 19893943740.

    ReplyDelete