Хуримын нүүр будалт
Серби. Косовогийн осни эмэгтэй Арлета Сахити Приштин хотын Угсаатны зүйн музейд Жупа мужийн босни эмэгтэйчүүдийн хуримын ёслолыг танилцуулж байгаа нь.
Бараг 300 жилийн түүхтэй домгоор бол хуримын өдөр ахмад насны эмэгтэйчүүд сүйт бүсгүйн нүүрийг будаж гоёдог байна. Энэ уламжлал жилээс жилд дамжсаар өнөөг хүрчээ. Нийтдээ 15 тосгоныг хамарсан нутгийн бүсгүйчүүд өнөөдөр ч ингэж гоёсоор байгаа бол орчин цагтай хөл нийлэхийг тэмүүлдэг бүсгүйчүүдийн зарим нь энэ уламжлалаас татгалздаг ажээ.
Нүүр будалтын хэд хэдэн хувилбар байдаг гэнэ. Зурагт харагдаж байгаа нүүр будалд бол хамгийн эртний хувилбарын нэг юм. Энэ будалтыг хийхдээ эхлээд бүсгүйн нүүрийг цагаан будгаар цайрууж, дараа нь өнгө өнгийн угалзаар чимэглэдэг байна.
Нүүрэнд зурсан алтан цагирагууд амьдрал хийгээд нарны үелэлийг бэлгэдэх бол түүнээс цацрах туяа нүүрийг бүхэлд нь чимэх аж. Тэд алтан өнгийг баян чинээлэг, аз жаргалын бэлгэдэл гэж үздэг нь үүнтэй холбоотой биз ээ. Харин цэнхэр, улаан өнгө үржил шим, хар хэл амаас хамгаалах бэлгэдэл болдог гэнэ. Хуримын энэ төрлийн будалт хийхэд хоёр цаг орчим хугацаа хэрэгтэй бөгөөд будах хугацаанд сүйт бүсгүйн ярьж, инээхийг хориглодог. Ингэж будсан нүүрийн гоёлыг бүсгүй бүтэн өдөр арилгахгүй, хадгалж байх ёстой ба зөвхөн түүний нөхөр будгийг нь цэвэрлэж өгдөг аж.
Фото: Armend Nimani / AFP / East News
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment