Thursday, July 24, 2014

Украины ерөнхий сайд огцров

2014 оны хоёрдугаар сард ерөнхий сайдаар томилогдсон Арсений Яценюк, Дээд радын "Европын сонголт" эвсэл задарсантай холбогдуулан албан тушаалаасаа огцорсон байна.

 

Getty ImagesFotobank.ru

 

Тэрээр эвсэл задарсантай холбогдуулан огцорч буйгаа өчигдөр /VII.24/ парламентын хуралдаан дээр мэдэгдэж, "Эвсэл задарч,  Засгийн газрын  санаачлага боогдож эхэлсэнтэй холбогдуулан би албан тушаалаасаа огцорч буйгаа зарлаж байна" хэмээн хэлжээ. 

 

Үүний өмнө "УДАР", "Эрх чөлөө" намын хоёр жигүүр, мөн бие даасан депутатууд, "Батькивщина" намынхан  парламентын эвслээс гарч буйгаа зарласнаар Дээд радыг тараах ажиллагаа эхэлсэн юм. Хуулийн дагуу нэг сарын хугацаанд шинэ эвсэл байгуулагдахгүй бол Радын эрх мэдлийг хугацаанаас өмнө татан буулгаж, ерөнхийлөгч ээлжит бус сонгуулийг зарлах ёстой. Украины парламентын ээлжит бус сонгууль  ирэх аравдугаар сарын 25-нд товлогдож магадгүй хэмээн "Батькивщина" жигүүрийн депутат Николай Томенко хэлсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment