Tuesday, May 20, 2014

Ой хээрийн түймэрт 47 байшин шатлаа

Ой хээрийн түймэрийн хохирол одоохондоо 20 сая доллараар үнэлэгдээд байна.

 

Фото: ИТАР-ТАСС/EPA

 

АНУ-ын Калифорни муж улсад ой хээрийн түймэр орон сууцны 47 байшинг шатаажээ гэж Сан-Диего тойргийн эрх баригчид мэдээлэв. KTLA телевизийн мэдээгээр, Карлсбад, Сан-Маркос хотууд бүхнээс илүүтэйгээр гамшигт нэрвэгдсэн ба хохирол нь 20 сая ам.доллар болжээ.

 

Тойргийн захиргаа өнгөрсөн ням гаригт нүүлгэгдсэн хүмүүст гэртээ буцахыг зөвшөөрсөн ба түймрийн 85 хувийг цурманд нь оруулаад байна. Одоо Кэмп-Пендлтонгэдэг цэргийн баазын орчим түймэр үргэлжлэн шатаж, тэндээ 40 гаруй мянган хүнийг нүүлгэжээ.

 

Тойргийн шерифийн офисийн ажилтнууд Сан-Диего хотын орчмын есөн түймрийг санаатайгаар гал тавьсан гэж үзэн мөрдөн байцаалт явуулж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан есөн хүнийг барин саатуулсны гурав нь өсвөрийн насны хүүхэд ажээ.

 

Калифорнийн захирагч Жерри Браун мужийн оршин суугчдад хандан галтай болгоомжтой хандахыг уриалсан байлаа. Сан-Диего тойрогт галын гамшгийн эсрэг 2000 орчим мэргэжилтнүүд иргэний болон цэргийн  нисэх  хүчин тэдний тоонд 22 нисдэг  тэрэг ажиллаж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment