Tuesday, May 20, 2014

“Нутгийн хурд-3” хаврын бүсийн уралдаан боллоо

"Нутгийн хурд-3" хаврын бүсийн уралдаан боллоо

Дорнод аймгийн Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "Нутгийн хурд-3" хаврын хойд бүсийн уралдаан тавдугаар сарын 18-нд боллоо. "Онон-Улз" МСУХ-ноос зохион байгуулсан  "Нутгийн хурд-3" хойд бүсийн хурдан морьдын уралдаанд Чулуунхороот, Дашбалбар, Баяндун, Цагаан-Овоо, Баян-Уул сумдаас ирсэн  нийт 300 гаруй шандаст хурдан хүлэг уралдсан юм. Энэхүү уралдааны бай шагналыг  Баян-Уул сумын "Нарс мод" ХХК-ийн захирал Ү.Хүрэлбаатар, сумын Алдарт уяач Б.Мөнх-Эрдэнэ, "Онон-Улз" МСУХ ивээн тэтгэлээ. "Нутгийн хурд-3" уралдаанд таван нас уралдсанаас:

Их нас
1. Баян-Уул сум. Х.Ганхуягийн буурал
2. Баяндун сум. Н.Булгантамирын хүрэн
3. Баян-Уул сум. Б.Бямбажавын хул
4. Баян-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Л.Чулуунбаатарын хээр
5. Баян-Уул сум. Б.Булганхүүгийн хар алаг


Соёолон


1 Баян-Уул сум.  Б.Баатархүүгийн халзан ухаа
2. Баян-Уул сум. Г.Хатанбаатарын хүрэн
3. Цагаан-Овоо сум. Б.Сүхийн хүрэн
4. Баян-Уул сум. Ц.Хүрэлчулууны ухаа
5. Баян-Уул сум. Х.Ганхуягийн цоохор


Хязаалан


1. Баян-Уул сум. Ж.Түвдэндоржийн Гөрөөс хүрэн
2. Баян-Уул сум. Ж.Жаргалмөнхийн Гоё халиун
3. Дашбалбар сум. Б.Усанболорын зээрд
4. Цагаан-Овоо сум. Д.Соёл-Эрдэнийн хул
5. Баян-Уул сум. Ү.Ганбатын ухаа халзан


Шүдлэн


1. Баян-Уул сум. Д.Мөнх-Эрдэнэийн халтар
2. Цагаан-Овоо сум. Д.Батзаяагийн хул
3. Баян-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Т.Мөнхтулгын хүрэн
4. Баян-Уул сум. Б.Мөнхбаясгалангийн хул
5. Баян-Уул сум. Э.Бат-Эрдэнийн цавьдар


Даага


1. Баян-Уул сум. Ж.Жаргалмөнхийн хар
2. Баян-Уул сум. М.Нямжаргалын цавьдар
3. Баян-Уул сум. Б.Батбаярын цавьдар
4. Баян-Уул сум. Б.Эрдэнэчулууны хээр
5. Баян-Уул сум. Б.Бямбажавын хул тус тус хурдалж, хуран цугларсан түмнийг цэнгүүлсэн юм.

Эх сурвалж: www.todmagnai.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment