Нью-Йоркын Жазз хөгжмийн холбооны дарга Рик Холландер, Парисийн Хөгмийн дээд сургуулийн багш, саксафончин Мартин Жейко, БНСУ-ын гитарчин Жин Вүү, Германы Мюнхений Хөгжмийн дээд сургуулийн багш, контрабассчин Мартин Венкер нар энэ сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж жазз хөгжмийн хичээл заахаар болжээ.
Энэхүү төслийг ССАЖЯ, Хөгжим бүжгийн коллеж, "Их талын жазз" ТББ, "Улаабаатар" жазз клуб хамтран зохион байгуулж байгаа бөгөөд жазз урлагийн боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Сургалтад ХБК-ийн оюутнуудаас гадна жазз хөгжим сонирхогчид хамрагдах боломжтой бөгөөд "Улаанбаатар" жазз клубын байранд дээрх өдрүүдэд 21 цагаас дөрвөн цагийн хугацаатай хичээллэнэ. Энэхүү сургалт нь төслийн эхний шат бөгөөд хоёрдугаар шатны хүрээнд ирэх аравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд "Улаанбаатарын жазз үдэш" нэртэй тоглолтыг хийхээр төлөвлөжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment