13 дугаар хороололд байрлалтай "Баянхайрхан" компанийн 12 давхар барилгаас 40 гаруй насны эрэгтэй амиа хорлохыг завджээ. Тэрбээр "Баянхайрхан" компаниас 50 сая төгрөг нэхэмжлэн, даруй авчрахыг шаардаж байгаа юм. Хэргийн газар юу болоод байгааг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг холдуулахыг шаардаж байна. Тэрбээр шаардлагуудыг биелүүлэхгүй бол үсэрнэ гэж сүрдүүллээ.
Уг хэрэг чухам юунаас болж үүссэнийг нь тодруулбал, амиа хорлохыг завдаж буй эрэгтэй нь "Баянхайрхан" компанийн барилгыг барих гүйцэтгэгч компанийн захирал юм байна. Гэтэл захиалагч компани болох "Баянхайрхан"-ийн зүгээс гүйцэтгэгчид нэг ч удаа ажлын хөлс өгөөгүй гэнэ. Тиймээс гүйцэтгэгч компанийн зүгээс мөнгөө нэхэмжилэх ийм арга сонгожээ. Харин "Баянхайрхан" компанийн удирдлагуудын хэлж байгаагаар тус гүйцэтгэгч компани нь төлөвлөсөн хугацаандаа ажил үүргээ явуулалгүй цалгардуулснаас болж өөр компанитай хамтарч ажилласан гэх тайлбарыг өгчээ. Ямартай ч захиалагч компанийн захирал 50 сая төгрөг олно гэж явсан боловч одоогоор ирээгүй байна. Хэргийн газар Цагдаагийнхан болон Онцгой байдлынхан албаныхан ажиллаж байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment