Friday, June 28, 2013

Реппер Gee: Хувцсаа “Монгол бараа”-наас, хүнсээ “Бөмбөгөр”-өөс авчихдаг

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Улстөрчдийг шүүмжлэн, хатуу үгээр хайр найргүй чичлэх дуртай реппер залуу хэлсэн үг, хийсэн алхмаасаа хэзээ ч ичдэггүй, шударга нь дэндсэн гэмээр илэн далангүй зантай. Тиймдээ ч мань эр хип хоп маягийн гоёлоо "Монгол бараа"-наас авдаг болохоор нуугаагүй бөгөөд элдэв бичиг, загварыг нь тоолгүй, зүгээр л өөрт таалагдсан өнгөтэй хувцаснаас хамгийн том хэмжээтэйг сонгодог гэсэн.

Үүгээр ч барахгүй, хүнсний зүйлээ "Бөмбөгөр" худалдааны төвөөс цуглуулах дуртай аж. Тус төвийн худалдаачид реппер эртэй танимхайран мэндчилж, уран бүтээлийг нь дэмжиж явдгаа ч хальт дуулгаад авсан шүү. "Ээждээ туслахын тулд зах дээр тэрэг түрсэн ч ичихгүй" гэж ярих дуртай Gee өдгөө шинэ дуунуудаа гаргах гээд тун завгүй байгаа аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment