Friday, June 28, 2013

Сонгуулийн явцыг өндөр үнэлсэнд сэтгэл ханамжтай байна гэв

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Гадаадын ажиглах баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцын 99 хувьд нь эерэг үнэлгээ  өгсөн байна. Ийм өндөр үнэлгээг өмнө нь өгч байгаагүй санагдана.  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн   Улаанбаатар дахь  гадаадын дипломат  болон  Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын ажилтнууд, гадаадын ажиглагч, сэтгүүлчдэд зориулан  өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр ингэж тэмдэглэв.

Энэ хөндлөнгийн дүгнэлтэд сэтгэл  нэн ханамжтай байгаагаа  тэрээр илэрхийлээд эдгээр дүгнэлтэд тусгагдсан зөвлөмжүүдийг анхааралдаа авч ажиллах болно гэдгээ хэллээ.

Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн явц,дүнгийн талаар  тэдэнд мэдээлэл хийж сонирхсон асуултад нь хариулав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment