Wednesday, June 26, 2013

4G мэдээлэл дамжуулах хурдтай шинэ гар утсаа худалдаанд гаргахад бэлэн болов

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Өмнөд Солонгос 4G мэдээлэл дамжуулах хурдтай шинэ гар утсаа хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Өмнөд Солонгосын SK Telecom компаний LTE-Advanced гар утасны сүлжээ нь мэдээллийг 1 секундад 150 мегабайт хурдтай татаж авах боломжтой болсон гэдгийг хэрэглэгчиддээ мэдээлж байна. Энэ нь өмнөх загвараасаа 2 дахин хурдан ба 3G үйлчилгээнээсээ 10 дахин илүү гэсэн үг юм.

Хэдийгээр одоо шинэ загварыг захиалагчдын тоо бага байгаа боловч энэ 7 сарын эхээр бүрэн HD дуу дүрсний нягтралтай дүрс бичлэг үзэж видео чат хийх боломжтой болох гэнэ.

Samsung компани өнгөрсөн жил Galaxy S4 гар утасны шинэ загвараа харилцааны шинэ чиптэй LTE-A system ашиглан ажиллах боломжтойгоор худалдаанд гаргасан билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment