Хятадын баруун захын Шинжян - Уйгурын мужид бослого гарч 27 хүн амиа алдсан ба тэдний 10-нь цагдаа нарын бууны суманд өртсөн гэж Синхуа мэдээллийн агентлагаас мэдээлжээ.
Бослого өнгөрсөн лхагва гарагийн өглөө Турпан хотод эхэлсэн ба хутга мэсээр зэвсэглэсэн хэсэг бүлэг хүмүүс орон нутгийн захиргааны байр болон цагдаагийн газарлуу дайрах үеэр цагдаа нар босогчид руу гал нээсэн байна.
Энэхүү бослого нь Хятадын Шинжян - Уйгурын лалын уйгур шашинтан болон Хятадын Хан бүлгийнхэний хооронд гарсан маргаан, зөрчилдөөнөөс үүсчээ.
Мэдээлэл хатуу хяналтанд байгаа тул бүс нутгийн байдлын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment