Friday, May 17, 2013

“Sync” хамтлагийн Амараа аав болж, охидын хараанаас мултарлаа

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Тус тусынхаа замыг хөөж, хувийн амьдралдаа анхаарсан "Sync" хамтлагийн залуус эхнээсээ үрийн зулай үнэрлэж буй. Хүүхдэрхүү төрхтэй гэгддэг Энхүүш нь аав болоод гэрийн ажилтай зууралдсан бол, хамтлагийн ахлагч Мөнх-Оргил нь таеквондогийн клубээ удирдахын сацуу орон гэрээ төвхнүүлж яваа сурагтай. Харин гадаадад сурахаар одсон найз бүсгүйгээ хүлээн, нэлээдгүй хугацаанд ганц бие явсан Амараа өнгөрсөн жилээс эхлэн цээж тэнэгэр явах болсон нь нууц биш. Хайртай бүсгүйгээ үнэнчээр хүлээсний эцэст хамтын амьдралаа зохиосон тэрбээр аав болоод удаагүй байгаа.  

Болортуяа гэх даруухан бор бүсгүйг ханиараа сонгосон дуучин залуу анхны үрийнхээ дууг сонсоод ихэд нялхарч, хаа явсан газартаа эхнэр хүүхдээ дагуулах болсон аж. Хамтлагийнхаа гишүүдтэй гэр бүлийн найз болсон Амараа ийнхүү аав болж, охидын овоо хараанаас мултарлаа.

С.Цахиур

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment