Friday, May 17, 2013

Эрчүүдэд “нугасгүй” М.Отгонгэрэлийн “учиртай” нүцгэлэлт

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Нэгэн үе "Мон-Уран" компанийн захирал, УИХ-ын Б.Наранхүүтэй нэр холбогдож явсан дуучин М.Отгонгэрэл гавьяат жүжигчин С.Жавхлантай дуулаад бас л нэг хоч зүүгээд авсан удаатай. СУИС-ийн оюутан ахуй цагтаа нэлээд эршүүд маягаар хувцаслаж, ангийнхаа залуустай энгийн дотно үерхэж байсан тэрбээр сүүлийн үед эрс хувираад байгаа. Эрчүүдийг магтсан үгтэй дуунуудаар фэнүүдийнхээ тоог нэмж буй М.Отгонгэрэл анхны тоглолтоосоо чамлахааргүй ашиг орлого олсон гэлцдэг.

Үүндээ урамшин эрчүүдэд зориулсан дууг захиалгаар хийлгэх болсон дуучин бүсгүй нүцгэн зургаа хүртэл татуулаад авч. Мэдээж хэрэг, энэ зургаараа шинэ цомгоо чимэглэх гээгүй байлтай. Харин түүний энэ нүцгэлэлт олны шүүмжлэлд ихэд өртсөнөөр барахгүй "Урлаг, уран сайхны мэдрэмж муутай. Ямар ч гоо зүй алга" хэмээн найз нөхөд нь үг хаясан гэнэ. Гэхдээ тэрбээр бүтэн зургуудаа дэлгээгүй бөгөөд өөрийнхөө нүцгэн биеийг хэрхэн ил гаргаснаа мэдэгдэх төдий байдлаар олонд харуулсан нь энэ. Хамгийн сонирхолтой нь, дуучин бүсгүй чухам юуны учир ийнхүү нүцгэлэх болсон нь цөөнгүй хүний сониуч занг хөдөлгөөд байгаа гэсэн шүү.  

С.Цахиур

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment